ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ 

#20/2023

Logo

Capital Insight

ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД

Онцлох ишлэл

Онцлох ишлэл

"Эдийн засгийг хэн ч баттай таамаглаж чадахгүй."

-Jamie Dimon

АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАХИАЛГА ДУУСАХАД

1 ХОНОГ ҮЛДЛЭЭ

Худалдаа Хөгжлийн Банкны IPO анхдагч зах зээлийн арилжаа 5 сарын 22 буюу Даваа гарагийн байдлаар 1674 хөрөнгө оруулагчдаас 98,746,098,000 төгрөгийн захиалга ирж 118.27 хувийн захиалгын явцтай байна.


МХБ-ийн анхдагч зах зээлийн арилжааны журамд заасны дагуу захиалгын тоо хэмжээ санал болгож буй үнэт цаасны тоо хэмжээнээс давсан тул хувь тэнцүүлэх аргыг ашиглан үнэт цаасны хуваарилалт хийхээр байгаа ба өнөөдрийн байдлаар хувь тэнцүүлэх коэффициент хамгийн багадаа 43.7 хувь байна.


 /Хөрөнгө оруулагч бүр хамгийн багадаа захиалга 100% биелүүлэх суурь дүн болох 300,000 төгрөгийн үнийн дүн бүхий захиалга өгсөн гэж тооцсон болно./


Захиалга авах хугацаа: 2023.05.18 - 05.23

Хөрөнгө оруулах→

ОНЦЛОХ ШИНЖИЛГЭЭ

2020 оноос 2022 оны дунд үе хүртэлх хугацаанд хувийн хэрэглээний зардал сар бүр тогтмол өндөр өсөлттэй байсан бол 2022 оны дунд үеэс 2023 оны 3-р сар хүртэлх хугацаанд бууралт ажиглагдаад байна. АНУ-ын Дотоодын нийт бүтээгдэхүүний 70% орчмыг хувийн хэрэглээний зардал бүрдүүлдэг тул ийнхүү хувийн хэрэглээний зардал буурч эхлээд буй нь тус улсын эдийн засгийн өсөлт саарч байгааг баталж байна.

Бидний хувьд цар тахлын үеэр иргэдийн хуримтлуулсан хуримтлал дуусаж буй болон бодлогын хүүгийн хоцрогдолтой нөлөөний улмаас зах зээлд эрэлт буурч байгааг харгалзан үзэж хувийн хэрэглээний зардал цаашид ч буурна гэж бодож байна. 


Үүнтэй холбоотойгоор 2023 онд АНУ-ын эдийн засаг жижиг хямралтай нүүр тулж болзошгүй юм.

Хувьцааны зах зээл

Гадаад зах зээлийн тойм

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Монгол улсын хувьцааны зах зээлийг илэрхийлэх жишиг индекс 7 хоногт бууралттай байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 36,067.92 нэгжид хүрч, 3.52%-ийн бууралттай хаагдлаа. ХХБанкны IPO захиалгатай холбоотойгоор хөрөнгө оруулагчид хувьцаагаа зарж ХХБанкны анхдагч зах зээлийн хувьцааны арилжаанд орж буй нь зах зээл уналттай байхад гол нөлөөг үзүүллээ.


АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: Сүүлийн 1 сарын хугацаанд чиглэлгүй байсан S&P 500 индекс 7 хоногт 4,200 нэгжийг давлаа. Энэ нь тус индексийн хувьд 2022 оны 8-р сараас хойш анх удаа 4,200 нэгжээс дээш гарсан тохиолдол болж байна. Зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байхад зах зээлийн үнэлгээ өндөр технологийн компаниудын хувьцааны ханш өссөн нь гол нөлөөг үзүүллээ. Эдгээр компаниудад Alphabet, Meta болон NVIDIA зэрэг компаниуд орно.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: Бодлогын хүү дээд цэгтээ хүрэх нь дөхсөн болон АНУ өрийн дефолтод өртөхгүй гэх өөдрөг үзэлтэй холбоотойгоор Европын зах зээлд хувьцааны ханш өсөлттэй байлаа. STOXX Europe 600 индекс 7 хоногт 0.7%-ийн өсөлттэй хаагдлаа.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Япон улсын хувьцааны зах зээл 6 дах 7 хоногоо дараалсан өсөлтөө үзүүллээ. Өнгөрөгч 7 хоногт NIKKEI 225 индекс 4.8%, TOPIX индекс 3.1%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа. Ийнхүү тус 2 индекс сар гаруй хугацаанд тогтвортой өсөлтөө үргэлжлүүлснээр сүүлийн 33 жилийн дээд түвшнээ шинэчлээд байна. Зах зээл өсөлттэй байхад дотоодын хувьцаат компаниудын орлогын тогтвортой байдал, иений ханшийн сулрал болон Японы хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах гадаад хөрөнгө оруулагчдын тоо нэмэгдэж байгаа нь гол нөлөөг үзүүлж байна.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: БНХАУ-ын эдийн засгийн хурдтай өсөлтөд хөрөнгө оруулагчид санаа зовниж байгаа хэдий ч тус улсын хувьцааны зах зээл 7 хоногт бага хэмжээний өсөлттэй байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 0.3%, CSI 300 индекс 0.2%-ийн тус тус өсөлттэй байлаа.

Дэлгэрэнгүй →

Бондын зах зээл

Онцлох ишлэл

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ: 2023 оны 5 дугаар сарын 15-наас 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 3,357 ширхэг үнэт цаасыг 335,621,000‬ төгрөгөөр арилжаалсан байна.


ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Хөдөлмөрийн зах зээл болон үйлдвэрлэлийн мэдээний дараа АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж өсөж 3.7%-д хүрлээ. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)

Дэлгэрэнгүй →

Эдийн засгийн мэдээ

Онцлох ишлэл

Б.Жавхлан: Хуулийн дагуу төсөвт тодотгол хийх хүндрэлтэй нөхцөл үүсээгүй байна

 2023.05.18 

Хуулийн дагуу 2023 оны төсөвт тодотгол хийх хэмжээний хүндрэл гараагүй гэж Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ. Тодруулбал: төсөв бүрдүүлэлт, экспорт хэвийн явагдаж байгаа аж. Сүүлийн байдлаар энэ онд экспортлох нүүрсний 60 гаруй хувийг гаргасан зэрэг сайн үзүүлэлттэй байна. Хэдий тийм боловч цаашид төсвийн орлогоо тогтвортой байх эсэхийг баталгаажуулснаар төсөвтэй холбогдолтой алхам хийнэ гэж Сангийн сайд онцоллоо.

Дэлгэрэнгүй

Оны эхний улиралд ДНБ 7.9 хувиар өслөө

 2023.05.17 

2023 оны эхний улиралд дотоодын нийт бүтээгдэхүүн 5.6 их наяд төгрөг болж, 7.9 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо танилцууллаа. Энэ нь 2021 оноос хойших хамгийн өндөр өсөлтөд тооцогдож байна.

Дэлгэрэнгүй

Хувьцаат компанийн мэдээ

Онцлох ишлэл

“ХУДАЛДАА ХӨГЖИЙН БАНК” ХХК-ИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЦАН ЦОХИН ЁСЛОЛ БОЛЛОО

 2023.05.18 

“Худалдаа хөгжийн банк” ХХК-ийн нээлттэй хүрээнд санал болгож буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслолын үйл ажиллагаа өнөөдөр /2023-05-18/ Монголын хөрөнгийн биржид зохион байгуулагдлаа.


Ёслолын ажиллагаанд Монгол банкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал, Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ын дарга Рандолф Коппа, Худалдаа Хөгжлийн Банкны Гүйцэтгэх захирал О.Орхон, Ти Ди Би Секьюритис ҮЦК ХХК-ийн Дэд захирал Г.Энхбат болон албаны бусад төлөөлөл оролцсон юм.

Дэлгэрэнгүй

"ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ХУВААРИЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

 2023.05.17 

"Худалдаа хөгжлийн банк" ХХК нийт хувьцааныхаа 5.0 хувьтай тэнцэх 2,530,047 ширхэг хувьцааг нэмж гарган, нэгж хувьцааг 33,000 төгрөгөөр олон нийтэд санал болгож, нийт 83,491,551,000 төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байна.


Нийтэд санал болгож буй хувьцааны 85 хүртэлх хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад, 15 хувийг олон нийтэд санал болгон Монголын хөрөнгийн биржийн "Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам"-ын дагуу тогтоосон үнийн аргаар санал болгон худалдана.

Дэлгэрэнгүй